Ц.Элбэгдорж Дорнодынхонтой уулзлаа
Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр14.00 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод буужээ.
Түүнийг дагалдан эхнэр Х.Болормаа, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Болдсайхан эмч гэсэн цомхон бүрэлдэхүүнтэй баг яваа аж.
Дорнод аймгийнхан Ерөнхийлөгчид Чойбалсан хотынхоо талбайд халуун дотноор хүндэтгэл үзүүлж, аймгийн удирдлагууд нь хүлээн авчээ.
Ерөнхийлөгч өчигдөр 15.30 цагт тус аймгийн удирдлагууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан ба дараа нь Дорнод аймгийн иргэдтэй уулзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ