“Америкийн бүжгийн одод” Монголд

Монголын Урлагийн зөвлөл дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг эх орондоо тавихаар болжээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд дэлхийд алдартай Нью-Йоркийн балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолт болох ажээ. Тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгэн жүжгийн “Хар хун” болон “Цагаан хун”-гийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх гэж буйгаараа онцлог. Тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдөх юм байна.

“Америкийн бүжгийн одод” тоглолтыг ДБЭТ болон “Саунд оф Монголиа” хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Монре Даатгал, ивээн тэтгэгчээр “Хас” банк, АНУ-ын ЭСЯ, “Мон Эм Импекс” ХК, “Төгөлдөр” сан болон ноён С.Рагчаа нар тус тус дэмжин ажиллаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ