Ш.Солонгыг шалгаагүйг албан ёсоор мэдэгдлээ
Сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж буй. Тодруулбал, “Төрийн банк”-ны ТУЗ-ийн гишүүдэд холбогдох эрүүгийн гэмт хэрэгт холбогдолтой тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна хэмээн мэдээлжээ.
Харин үүнийг ташаа мэдээлэл болохыг ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, "Ш.Солонго нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдон Мөрдөн байцаах газар болон цагдаагийн байгууллагад шалгагдаагүй болохыг мэдэгдэж байна." гэлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ