Ш.Адьшаад "Алтан-Од" одон гардуулав

Өнөөдөр Монголын спортын түүхэнд тод үсгээр бичгдэх нэгэн үйл явдал болсон нь олимпизмийг Монгол Улсад хөгжүүлэх үйл хэрэгт өндөр хувь нэмэр оруулсан алдартнуудад олгодог МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Алтан Од" одонг гардууллаа.

Энэ удаагийн "Алтан Од" одонгийн эзнээр Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Ш.Адьшаа тодорсон бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн түүнд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Энэ үеэр "олимпийн өвөө" Ш.Магван, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын гавьяат дасгалжуулагч А.Басхүү нарын хүмүүс байлцлаа.

Ш.Адьшаа нь спортын олон салбарт зүтгэхийн сацуу, олимпизмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Түүний санаачлагаар Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо Бага олимп спортын олон төрлөөр уламжлал болгон зохион байгуулагддаг болсон бөгөөд удахгүй Ховд аймагт жүдо бөхийн бэлтгэлийн төв шинээр босгох гэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин