Их Британид аймшигт халдлага болжээ

Өчигдөр Их Британийн нийслэл Лондон хотод орон нутгийн цагаар 14.20-д Вулвич дүүрэгт хутга, буу барьсан этгээдүүд Британийн цэргийн алба хаагч руу дайрч амийг нь хороосон хэрэг гарчээ.

Мөн хэд хэдэн хүн шархдаж, гэмтэж бэртсэн гэнэ.

Энэ үеэр нэгэн эрэгтэй амь насаа алдсан хэмээн ВВС дамжуулж байна. Хэрэг үйлдсэн этгээдүүдийг хаанахын ямар бүлэг этгээдүүд болохыг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Гэрчүүдийн ярьж буйгаар тэд буудаж байхдаа “Аллах Акбар” гэж орилж байсан хэмээн ярьжээ.

Тиймээс тэдгээр этгээдүүдийг лалынхан хэмээн тодорхойлж байна.

Хачирхалтай нь алан хядагчид хүмүүсийг амиа алдсан хүний дэргэд зургаа авахуулахыг шаарджээ. Үүнээс харахад алан хядагчид лалынхнаас гадна гаж, сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүс ч байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Одоогийн байдлаар цагдаа нар хэрэгт холбогдолтой хэмээн сэжиглэгдэж байгаа хоёр хүнийг баривчилжээ.

Гарсан хэрэг явдалтай хобогдуулан Британийн ерөнхий сайд Дэвид Камерон болсон явдалд цочирдож гадаад айлчлалаа зогсоон эх орондоо эргэж ирэхээр болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ