Хаврын чуулганы хугацааг сунгана

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долдугаар сарын 1-нд хаах ёстой. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн гол хуулиудаа УИХ баталж чадаагүй, хаах хугацаа өдөр, өдрөөр ойртож байгаа нь хугацааг сунгаж хуралдуулахаас аргагүй болгожээ.

УИХ-ын дарга З.Энхболдын тайлбарлаж байгаагаар бол хаврын чуулганыг долдугаар сарын 10-ныг хүртэл сунгана.

Энэ хугацаанд амжихгүй бол долдугаар сарын 15-наас ээлжит бус чуулган зарлаж хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан хуулиудаа хэлэлцэж ажлаа нугалах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин