Агуу пирамидуудын өрөөнүүд

1990 он хүртэл бараг хүн болгон Агуу пирамид дотор зөвхөн хааны өөрөө (К), хатны өрөө (Q), их галерей (G), пит (pit - гүн нүх – орч.) эсвэл агуй (E) – гэдэг маш хачирхалтай газар – ба худаг (W) (дотор нь “худаг” байсан учир ингэж нэрлэсэн) нар байрладаг гэж бодож ирсэн. Гэвч зөвхөн сүүлийн хэдэн жилд дөрвөн өрөө шинээр олдсон (1994 оноос хойш) ба хатны өрөөтөй хана залгаа өөр гурван өрөө бас дахин олдсон.

Нэг өрөө нь дотроо юу ч үгүй хоосон, нөгөө нь шалнаасаа тааз хүртлээ цацраг идэвхтэй элсээр дүүрсэн, гуравдах өрөөнд нь Японууд авч явсан гэх алтан баримал хөшөөнөөс өөр юу ч байсангүй. (Чухамдаа хааны болон хатны өрөөнүүдийг эрэгтэй эсвэл эмэгтэй хүнийх алин болохыг тогтоох ямар нэгэн үндэс байхгүй. Лалын шашинтнууд эрчүүдийг хавтгай харин эмэгтэйчүүдийг налуу дээвэр доор оршуулдаг байсан учир тэд эдгээр нэрийг сонгосон ба эдгээр нь хаан эсвэл хатантай ямар нэгэн холбоо байхгүй.)

Зураг 9-41. Агуу пирамидын огтлол.

А: Өгсөж буй хонгилK: Хааны өрөө
D: Уруудаж буй хонгилQ: Хатны өрөө
E: Пит нэртэй малтсан нүх S: Чулуун авс
G: Долоон хөндлөн баганатай их галерейW: Худаг нэртэй цооног

Энэхүү хулгай нь дэлхий даяар чимээгүй харанга дэлдэж, Египетийн эртний урлагийн бүтээлүүдийг хариуцсан сайд нь ажлаасаа халагдсан бөгөөд энэ хямралын үед Египетэд ажиллаж байсан бүх гадаадын археологчид уг улсаас хөөгдсөн. Энэхүү хулгайлагдсан алтан баримлыг дэлхий даяар хайж эхэлсэн боловч хэзээ ч олоогүйгээр барахгүй, хулгайлсан гэх хүмүүсийг хүртэл олж чадаагүй. Энэхүү баримлын үнийг мөнгөөр хэмжиж ямар ч боломжгүй. Түүнд орсон зөвхөн алтны хэмжээ нь л гэхэд асар их үнэд хүрэх боловч бодит үнэ цэнийн өчүүхэн хэсэгт нь ч хүрэхгүй нь ойлгомжтой. Намайг энд 1990 оны 1-р сард байхад Японы эрдэмтэд бас ажиллаж байсан ба дараахан нь уг баримал алга болжээ.

Японы эрдэмтэд газар доорх зүйлүүдийг харж болдог тусгай багажтай байсан учир Сфинксийн доор цоо шинэ өрөө олсон юм. Тэд 60 тохой зузаан чулуулгийг цаана нь байгаа өрөөний булан дахь мушгиралдсан олс ба шавар тогоо зэргийг харж чаддаг тийм сайн төхөөрөмжтөй байв. Чухам тэд сфинксийн доорх өрөөнөөс Агуу пирамид хүртэлх хонгилыг олжээ. Энэхүү хонгилын тухай эртний баримтуудад дурдсан байдаг бөгөөд эдгээр баримтуудад дурдсанаар нийт гурван хонгил байх ёстой.

Баримал Японуудын судалгаа хийж байсан газар байв. Надад байгаа мэдээллийн эх сурвалжийн дагуу тэдэнтэй цуг байсан Японууд хатны өрөөний зэргэлдээ өрөөнд алтан бурхныг олж хараад Египетийн эртний урлагийн бүтээлүүдийг хариуцсан сайдаас түүнийг авах зөвшөөрөл хүсэхэд бүх түвшинд татгалзсан хариулт авсан. Тэр үед хатны өрөө бүхэлдээ Японуудын угсармал шатаар дүүрсэн, тэднээс өөр хэн ч орохыг зөвшөөрдөггүй байсан учир ханыг нэвтлэн цаана нь байгаа өрөөнд орох их хялбар байсан. Татгалзсан хариу авснаас нэг сарын дараа Японууд угсармал шатаа буцааж буулган Египетийг орхиж явсан юм. Тэднийг явсны дараа л Египетийн эртний урлагийн бүтээлүүдийг хариуцсан сайд алтан бурхан байсан өрөөтөй залгаа ханан дахь шинэхэн шавардлагыг анзаарч юу болсныг таамаглажээ. Харин нэгэнт хожимдсон байсан тул маш том үймээн дэгдэж тэр ажлаасаа халагдсан.

МОНГОЛЫН ПСИХОТРОНИКИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАСАН АМЬДРАЛЫН ЦЭЦГИЙН ЭРТНИЙ НУУЦ 2-Р ДЭВТРЭЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин