Улаанбаатарт 29 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.Шөнөдөө 10-12градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ