Афганы 600 орчуулагчид Англид амьдрах эрх олгоно

Британийн цэргүүдэд хэлмэрчээр ажиллаж байсан Афганийн 600 орчим орчуулагчид Их Британи улсад амьдрах эрх олгожээ. Энэ талаар Их Британийн засгийн газрын төлөөлөгч албан ёсоор мэдэгдлээ. Иракийн зөрчилдөөнд ажиллаж байсан тэдгээр орчуулагчдыг Их Британи руу нүүх эрхээ эдлэхгүй байх хэрэгтэй гэдэг шийдвэрийг сайд нарын зүгээс гаргасан байна. Галын шугамд ажилласан Афганийн орчуулагчдад эхний ээлжинд таван жилийн хугацаатай виз олгох юм байна.

Ингэснээр Их Британи улсад тусалсан Афганийн орчуулагчдын тэн хагас нь энэ эрхийг эдлэх боломжтой болж байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ