Сэлэнгийн цагдаагийн эрүүгийн тасгийн даргыг цагдан хорилоо

Энэ сарын 21-нд Сэлэнгэ аймгийн цагдаа­гийн газрын эрүү­гийн тас­гийн дарга, цагдаагийн хо­­шууч П.Өлзий­сайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Учир нь түүнийг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, олон удаагийн дав­тан үйлдлээр албаны эрх мэд­лээ хэтрүүлэн ашиглаж, бус­дыг айлган сүрдүүлж, ха­хууль авсан хэрэгт бу­руут­гасан байна.

Албаны эх сур­валжийн мэдээлснээр про­курорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 23.3-т зааснаар “Цагдаа олон ний­тийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож биед нь хүнд гэм­­тэл учруулсан”, 181 дү­­гээр зүйлийн 181.2.2-т зааснаар “Цагдаа болон нийг­­мийг хамгаалах үүргээ бие­­лүүлж байгаа төрийн ал­­бан хаагчийг зодож тан­хайрсан”, 269 дүгээр зүй­лийн 269.2.2-т зааснаар “Бус­дад их хэмжээний хээл хахууль өгч албан тушаал дэвш­сэн, бусдаас хахууль авсан” гэх гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж эхэлжээ.

Тэрээр өнгөрсөн жил АТГ-ын мөрдөн байцаагч Н.Бат-Олзвойтой бүлэг­лэж, бусдыг зодож, дарамтлан эрүү шүүлт тулгасан хэргээр шүүхээр орсон ч прокуророос хэргийг хэ­­рэг­сэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

П.Өлзий­сайханд албан ту­шаалаа урвуулан ашиг­ласан хэргээр таван удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч гэрч, хохи­рогчдыг дарамтлаж буруу мэдүүлэг өгүүлэх, танил талдаа ав­лига өгөх зэргээр арга­лаад өнгөрдөг байжээ. Мөн цагдаагийн байгуул­лагад ажиллаж эхэлснээсээ хойш дөрвөн удаа шүүхээр шалгагдсан мэдээлэл байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ