Согтуурсан үедээ амиа хорлохыг завдлаа

Өнгөрсөн хоногт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан хоёр хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дvvргийн 14 дvгээр хорооны иргэн З гэртээ архи ууж согтуурсан үедээ зүүн гарынхаа шууг хутгаар зүсэж амиа хорлохыг завдсан байна. Мөн 15 дугаар хорооны иргэн Э согтуудаа хэвлийн тус газраа хутгалж амиа хорлох гэж оролджээ. Уг хэргvvдийг Чингэлтэй дvvргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ