Чоно борооноор
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ерөнхий менежер асан хатагтай Ш.Солонго өчигдөр монгол дээлээр гоёж, Төрийн ордонд ирээд УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэгт тус газрын тамгыг хүлээлгэн өглөө. Түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа гурван ч хүн тэтгэвэрт гарах хүсэлтээ нэгэн зэрэг өгчээ.
Мөн тагнуулын байгууллагын хурандаа Б.Доньжчимбуу ч өрөөгөө түгжиж, бичиг баримтаа яаравчлан цэгцэлж байгаа бололтой. Сураг сонсвол түүнийг АТГ-т ажилд орж магадгүй гэнэ.
Мань хурандаа хатагтай Ш.Солонгын багт ажилласан, ажиллаагүй ЗГХЭГ-ын дарга асан эрхэм гишүүн Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай болон “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай холбоотой но-г маш сайн далдалдаг байжээ.
Үнэхээр ч газрын наймаанд гараа гүнзгий дүрсэн гэх хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайн нэр авлигын хэргүүдэд огт гардаггүй. Тэр АТГ-ын дэд дарга Б.Хурцын хуурай ах юмсанж. Ахын дүү хөгшин хурандааг дэргэдээ авбал авлигатай тэмцэх ажил урагшлах уу, ухрах уу.
Т.Навчаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ