АНУ Сирид зэвсэг нийлүүлэхийг дэмжиж байна

АНУ-ын Сенатын Олон улсын харилцаа хариуцсан хорооны хуралдаанаар Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Хорооны 15 гишүүн дээрх саналыг дэмжсэний дотор ардчилсан, бүгд найрамдах намын аль алиных нь гишүүд байсан. Одоо хуулийн төсөл Сенат, Конгрессор хэлэлцэгдээд дэмжлэг авбал хүчин төгөлдөр болно.

АНУ өмнө нь Сирийн босогчдод албан ёсоор туслалцаа үзүүлж байгаагүй юм. Тиймээс хуулийн төсөл батлагдвал босогчид анх удаагаа АНУ-ээс зэр зэвсэг хүлээж авна. АНУ ашиг сонирхлоор хамгаалахын тулд Башар Асадыг эсэргүүцэн босогчдод зэвсэг нийлүүлэх тухай уг хуульд заасан байна. Зэвсэг хүлээн авагчид хариуд нь уг зэвсгийг алан хядах зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээх юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ