Сумын эрүүл мэндийн төвийн асуудлаар ярилцана
ЭМЯ, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо хамтран “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаа өнөөдөр “Sunjin Grand”-ийн хурлын танхимд 09:00 цагт эхэлнэ. Тус зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын гишүүд, ЭМЯ, ДЭМБ, ММСС, АХБ-ны ЭМСХХ төсөл, ЭМШУИС зэрэг байгууллагуудын төлөөлөл болон аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтнүүд гээд нийт 400 гаруй хүн оролцоно. Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ