МАХН-ын их хуралдай болно
Өнөөдөр АСА циркт 10.00 цагаас МАХН-ын Бүгд ард түмний их хуралдай болно. Хурлаар 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлүүлэх юм байна.
Энэ удаагийн сонгуульд МАХН бие даан оролцож, анхны эмэгтэй нэр дэвшигчийг сонгоод байгаа юм. Тэрээр өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан даруйдаа намын дарга Н.Энхбаяртай уулзсан бөгөөд Н.Энхбаяр түүнийг ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг захисан билээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ