Мэдээллийн технологийн талаар мөрдөгдөх журмууд батлагдан гарлаа

Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн талаар мөрдөх журам”, “Эрүүл мэндийн чиглэлийн төрөлжсөн програм хангамжийг шалгаж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх журам”-ыг тус тус батлан гаргалаа. Эдгээр журмууд батлагдан гарсанаар мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, програм хангамжид тавигдах нийтлэг шаардлага, мэдээллийн техник хэрэгсэлд засвар, үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллага програм хангамж худалдан авах, гэрээгээр гүйцэтгүүлэх, хүлээн авах, турших, хэрэглэхтэй холбогдсон харилцаазохицуулагдах юм.Мөнэрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хөтлөгдөх анхан шатны бүртгэл, тайлангийн мэдээ мэдээллийг бэлтгэх зорилго бүхий эрүүл мэндийн чиглэлийн төрөлжсөн програм хангамжийг шалгаж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ