АНУ-аас гарахдаа хурууны хээгээ шалгуулдаг болно

АНУ энэ оноос эхлэн цагаачлалын хуулийг нарийвчлалтай болгож тэнд амьдарч байгаа бүх цагаач иргэдийн асуудлыг цэгцлэхээр болоод байгаа. Энэ асуудлын хүрээнд АНУ-ын Сенат Цагаачлалын тухай хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжсэнээр эхний алхмууд хийгдэж байна. Нэн түрүнд тус улсаас гарч байгаа гадаадын бүх иргэдээс хурууных нь хээг авч байхаар болжээ. Энэхүү заалт нь хоёр жилийн турш АНУ-ын хамгийн их ачаалал, хөл хөдөлгөөнтэй 10 нисэх буудалд хэрэгжихээр боллоо хэмээн “USA Today”мэдээлж байна.

Тус хотуудад Атланта, Чикаго, Даллас, Хьюстон, Лос-Анжелес, Майами, Нью-Йорк, Сан-Франциско, Вашигтон хотуудын Олон улсын нисэх буудлууд хамаарах аж. Мөн зургаан жилийн дараа гэхэд Америкийн томоохон гурван нисэх буудалд энэ заалт хэрэгжиж албан ёсоор эхлэх юм байна. Шинэ хуулийн төслийг дэмжигчдийн үзэж буйгаар энэ арга хэмжээ нь цагаачлалын журмыг зөрчигсдийг илрүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлнэ хэмээн найдаж байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ