Д.Дагвадорж: 200-хан грамм алтны төлөө амьдарч, зүтгэж явна

{!!!right!!!}Өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт МЧБХ-ны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадорж оролцлоо. Д.Дагвадорж сүүлийн үед үүсээд байгаа Чөлөөт бөхийн холбооны эргэн тойрон дахь элдэв асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

"200-хан грамм (медаль) алтны төлөө амьдарч яваагаа тодотгосон тэрээр өмнөх удирдлагуудын визний луйврыг шулуухан илчилсэн юм.

2008 онд л гэхэд сонгомол бөхийн нэр дээр маш олон хаа хамаагүй хүмүүсийн нэрээр хууль бус виз гаргаж Солонгос руу явуулан луйвар хийж байсан тухай тэрээр баримттайгаар илчилж байна.

Үүнийгээ тэрээр дампуурчихсан байсан чөлөөт бөхийн холбоог босгож өдий зэрэгтэй явуулж байна, холбооны өмнөх муу муухай үйлдлийнх нь баасыг би цэвэрлэж явна зэргээр олон баримтууд ярьсан юм. Харин түүнийг дарамталдаг, харааж загнадаг тухай сэдэвт хариулт өгөхдөө "Спорт бол хатуу байж явдаг, Женког хар л даа жүдочдыг яаж бэлдэж байна.

Ер нь эр хүн хатуу байх хэрэгтэй шүү дээ" хэмээсэн бол медалийн тавцанд О.Пүрэвбаатар гавьяатын оронд гаргасан казак иргэний тухайд ч мөн тайлбар хэлсэн юм.

"Казакстан хүн гэж байдаг юм уу, казак хүн л гэж байдаг. Үндэсний цөөнхдөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, тэр бол их сайн залуу, чөлөөт бөхийг маш их дэмжиж ажилладаг" хэмээн тэрээр ярилаа.

Мөн тэрээр "Эцэст нь хэлэхэд ганц нэг багшийн хатгаасанд битгий ор, энэ бол захиалгат гүтгэлэг, энэ гүтгэлгийн тухайд би шүүхэд хандах эсэхээ өнөө шөнө бодож хононо" гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин