УИХ дахь бие даагчид: 1072 ширхэг хувьцаа бүрхэг болж байна
УИХ дахь Бие даагчдын зөвлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд уг төслийг дэмжиж болох ч хэлэлцээр нь харилцан ашигтай байх зарчим алдагдсан байна хэмээн үзэж байна. Учир нь энэхүү төслийн гэрээ нь маш нууцлагдмал байдлаар явагдсан болохоорУИХ дахь бие даагчид гэрээний эх хувийг одоо болтол үзээгүй гэнэ. Гэвч тэд баттай эх сурвалжаас авсан гэх мэдээллийг өгсөн юм. Энэ нь Тавантолгойн гэрээнд Монголын эзэмших хувь хэмжээг 0 хувьтай байхаар тусгасан тухай. Тиймээс иргэдийн 1072 ширхэг хувьцааны асуудал бүрхэг байдалд орж байгаа гэдгийг хэллээ. Уг нь тус нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон болохоор 51 хувь нь улсын мэдлийнх байх ёстой ажээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сонгуулийн хуулинд хэд хэдэн заалтыг нэмж оруулах тухай саналаа хэлсэн юм. Тухайлбал, сонгуулийн тойргийг жижиглэхгүй байх, намын жагсаалтаар парламентад суудал авахгүй байх, амлалт өгөх явдлыг таслан зогсоох зэрэг заалтыг оруулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа ажээ. Сонгуулийн үеийн амлалт нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлд багагүй нэмэр болсон бөгөөд энэ удаагийн УИХ-ыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын эсрэг байгаагаа илэрхийллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ