Эдийн засгийн форум эхэллээ

“Эдийн засгийн чуулга уулзалт” Улаанбаатар хотноо Төрийн ордонд эхэллээ. Төр засгийн төлөөлөл хийгээд хувийн хэвшлийнхэн хамтдаа нэгэн дээвэр дор цуглаж, эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдэх гарц хайн жил бүр ийнхүү чуулга уулзалт зохион байгуулдаг билээ.

Эдийн засгийн чуулга уулзалтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлснээр нээлээ. Энэ удаагийн чуулганд төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа гадны Элчин сайд нар, бизнес эрхлэгчид, дотоодын бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ