Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн ажилтай танилцлаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн ажилтай танилцлаа. ОдоогоорАлтанбулагийн худалдааны чөлөөт бүсэд 780 орчим мянган ам.долларын бараа эргэлт хийгдээд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд тус чөлөөт бүсээргадаадын гурван орны 452 зорчигч, дотоодын 18 мянгагаруйзорчигч, 6027 зорчигч тээврийн хэрэгсэл шалгагдаж нэвтэрчээ. Үүнээс гадна өнгөрсөн оны долдугаар сарын 01-нд Алтанбулагийн худалдаанычөлөөт бүс 24 цагийн горимд шилжиж, улмаар арваннэгдүгээр сарын 14-өөсОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор зорчигч 30 хувиар, тээврийн хэрэгсэл 60 хувиар тус тус өссөн гэв. Харин нийт орсон барааны 40 хувийг архи, согтууруулах ундаа эзэлж байгаа бол 39 хувийг бусад бараа эзэлж байгаа аж.

Чөлөөт бүсэд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд 401 га газрыг эзэмшүүлэх боломжтой гэдгийг одоогийн удирдлагууд онцолсон юм. Хариуд нь Аж үйлдвэрийн сайд Д.ЭрдэнэбатАлтанбулагийн худалдааны Чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнд эргэж харах шаардлагатай газруудад шинээр төлөвлөлт хийхийг үүрэг болголоо. Улмаар Чөлөөт бүсийн тухай шинэ хуультай уялдуулсан шинэчилсэн төлөвлөлт хийж, газар зохион байгуулахыг анхаарууллаа.

Мөн ирэх долоо хоногт багтааж Аж үйлдвэрийн яамнаас Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн бүх бичиг, баримт, дүн шинжилгээтэй танилцаж, ямар байгууллага, хэдэн жил ямар газар хадгалсныг нэг бүрчлэн шалгаж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгууллагуудын зөвшөөрлийг цуцлахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Чөлөөт бүсийн тухай шинэ хуулиар нутаг дэвсгэрийн хувьд тусгай бүс гэж өөрчлөгдсөн төдийгүй өөрийн үйл ажиллагааг зөвхөн тусгай дэглэмийн дагуу явуулахыг онцоллоо. Үүнээс гадна чөлөөт бүсийн дотоод үйл ажиллагаанд ямар нэгэн хөнлөнгийн хяналт, шалгалт явуулахыг хоригложээ.

Орж, гарч бараа, таваар бүтээгдэхүүн гаалийн нутаг, дэвсгэр болон ОХУ руу гарахдаа импорт, экспортын татвараас бүрэн чөлөөлөгдөхөөр хуульчлагджээ. Мөн хуучин хуульд худалдааны чөлөөт бүс дотор эмнэлэг, орон сууц барихыг зөвшөөрсөн байсан бол шинэ хуулиар хориглосон байна. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүсэд ажиллагсдын нийгмийн асуудал тухайн орон нутагтайхолбоотой байхаар шинэ хуульд тусгажээ.

Хөрөнгө оруулагчид, худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Аж үйлдвэрийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг эхний ээлжинд замбараагүй олгогдсон3.1 га газрыг дахин төлөвлөхөд анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ