Нөөцийн махны урамшууллын үлдэгдлийг векселиэр баталгаажуулна

Нөөцийн махыг хадгалах, түгээх, худалдаалахад аж ахуй нэгжүүдэд 2014 онд 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөснөөс 9.5 тэрбумыг нь олгосон бол 4.5 тэрбумыг дутуу санхүүжүүлжээ. Нөөцийн махыг иргэдэд түгээх аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх 4.5 тэрбум төгрөгт Засгийн газар баталгаа гаргахаар шийдвэрлэсэн байна.

Энэ мөнгийг төсвөөс гаргах боломжгүй учир эхний ээлжинд Засгийн газар баталгаа гаргаж, 2015 оны төсвийн тодотголд тусгуулахаар болжээ. Засгийн газраас уг ажлыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ