УИХ-ын гишүүд утсандаа 13 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг хууль хэрэгжсэнээр тухайн байгууллагын санхүүгийн бодит мэдээллийг ард түмэн нээлттэй үзэх боломж бүрдэж байгаа юм. Үүний дагуу УИХ-ын зарим гишүүдийн тойрогтоо ажилласан зардлын тайланг, мөн бусад холбогдох зардлын тайланг УИХ-ын тамгын газрын сайтад байршуулжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн 1,2 сарын унаа болон утасны зардалд 45 сая 452 мянга 357 төгрөгийг зарцуулсан бол үүнээс хөдөө, хотод ажилласан унааны зардалд 31 сая 897 мянга 780 төгрөгийг зарцуулсан аж. Тэгэхээр утасны зардал 13 сая 554 мянга 577 төгрөг болж байгаа юм.

УИХ-ын гишүүдийн тойрогт ажилласан зардлын тухайд:

-УИХ-ын гишүүн М.Зоригт хэвлэлтийн зардалд 90 сая төгрөгийг,

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт 85 сая төгрөгийг

-УИХ-ын гишүүн М.Ганбаатар тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт 30 сая төгрөг, мөн 17 сая 300 мянган төгрөгийг ажлын тайлан хэвлүүлэх зардалд,

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ажлын тайлан хэвлүүлэх зардалд 65 сая төгрөгийг,

-УИХ-ын гишүүн Д.Батцогтын тойрогт ажиллах төсвөөс 43 сая төгрөгийг хэлэлцүүлэг семинар зохион байгуулахад,

-УИХ-ын гишүүн Я.Содбаатар сурталчилгааны зардалд 30 сая төгрөгийг,

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тойрогт ажиллах зардлаас хэвлэлийн зардалд 6 сая төгрөгийг тус тус зарцуулсныг уг шилэн дансанд тусгажээ.

Доорх хүснгэгтээр цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг харуулав.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ