Татварын хөнгөлөлтийн өргөдөл авах хугацаа маргааш дуусна

Татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авах хугацаа маргааш дуусна. Орон сууц шинээр худалдан авсан болон их дээд сургуульд сурч байгаа хүмүүс энэхүү хөнгөлөлтөдхамрагдах боломжтой юм.

Иргэд өргөдлөө харьяа дүүргийнхээ татварын байгууллагад энэ сарын 14-ний өдрийн ажлын цаг дуустал өгөх боломжтой. Хэдийгээр өргөдөл хүсэлтийг энэ сарын 15-ныг дуусталхүлээн авах журамтай чамралтын өдрүүд тохиож байгаа тул бямба гарагт дуустал өргөдлийг хүлээн авч ажиллана хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ