Тавантолгойн 51 хувийг авч байгаа MMC-ийн санхүүгийн байдал
{!!!right!!!}Монголын хэвлэл мэдээллээр гарч байгаа шиг ММС нь Хонконгт бүртгэлтэй компани биш харин Кайманы арлууд гэх оффшор бүст бүртгэлтэй гэдэг нь 2014 оных нь тайлангаас тодорхой боллоо. Энэхүү санхүүгийн мэдээг Mongolia Mining Corporation компанийн KPMG аудитаар хийлгэсэн 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан дээр үндэслэв. Хонгконгийн биржээс ил болгон мэдээлсэн болно (http://mmc.mn/investor-financereports.html).
- KPMG-гийн аудитын нүүр захидал дээр ММС-ийг үйл ажиллагаагаа санхүүгийн хувьд хэвийн явуулах боломжгүй болж байгааг анхааруулсан байна (хуудас 59).
- 2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт борлуулалтын хэмжээ нь 192.6 сая ам.доллар байсан нь 2013 оны эхний хагас жилийн борлуулалтын дүн болох 247.8 сая ам.доллартай харьцуулбал 22.3% буурчээ. Буурсан шалтгааныг тус компани нүүрсний үнэ буурсан, дэлхийн нүүрсний зах зээл муудснаар тайлбарлаж байна.Энэ хугацаанд борлуулалтын дундаж үнэ нэг тонн тутамд 61.1 ам.доллар байсан байна. 2013 оны мөн хугацааны борлуулалтын дундаж үнэ нэг тонн тутамд 79.1 ам.доллар байжээ (хуудас 7).
- Үйл ажиллагааны ашиг нь 2014 оны эхний хагас жилд 20.5 сая ам.доллар.Энэ нь 2013 оны хагас жилийн дүн 28.3 сая ам.доллартай харьцуулхад 27.7% буурсан.Буурсан шалтгааныг нүүрсний үнэ унаснаар тайлбарласан (хуудас 7).
- 2014 оны эхний хагас жилийн цэвэр алдагдал 28.0 сая ам.доллар болсон.2013 оны алдагдал нь 25.2 сая ам.доллар байсан байна (хуудас 7).
- Нийт өрийн хэмжээ 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 362 сая 400 мянган ам.доллар бөгөөд үүний 439.3 сая ам.доллар нь богино хугацааны, 923.1 сая ам.доллар нь урт хугацааны зээл байна. Богино хугацааны 439.3 сая ам.доллар гэдэгт Худалдаа хөгжлийн банкны 40 сая ам.долларын зээл, мөн тайлант хугацаанд төлөгдөх 93.8 сая ам.долларын урт хугацааны зээлийн төлбөр зэрэг багтсан байна.Богино хугацааны дийлэнхи төлбөр нь 301.5 сая ам.долларын худалдааны өр, төлбөр байсан.Урт хугацааны зээл дотор 600 сая ам.долларын Сингапурын хөрөнгийн бирж дээр арилждаг 2017 онд төлөгдөх 8.875% хүүтэй, хагас жилийн төлбөртэй бонд болон EBRD, BNP Paribas банкуудын 164.5 сая ам.долларын зээл зэрэг багтаж байна.600 сая ам.долларын бондод MMC-гийн хувьцааны барьцаа болон охин компаниуд болох Mongolian Coal Corporation Limited, Mongolian Coal Corporation, Energy Resources Corporation LLC, Energy Resources LLC, Energy Resources Mining LLC, Transgobi LLC зэргийн хөрөнгөөр барьцаалсан байна (хуудас 62).
- ММС-гийн бонд сүүлийн 3 сард 60-70 ам.долларын үнэтэй, зах зээлийн хүү нь 29-32% хооронд арилжиж байна.Өөрөөр хэлбэл, хэрэв ММС одоо хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босговол жилийн 30% хүүтэй босгох байна.Энэ нь 2012 онд гаргасан 8.875% хүүтэй харьцуулхад 21-22% их байгаа нь компанид санхүүгийн эрсдэл тулгарсныг харуулж байна (Хаан банкны зах зээлийн өдөр тутмын мэдээ, https://www.khanbank.com/en/772).
- Нийт өрийн хэмжээ нь 1 тэрбум 337 сая 900 мянган ам.доллар. Үүнээс богино хугацааны зээл 433.3 сая ам.доллар, урт хугацааны зээл 904.6 сая ам.доллар тус тус байна (хуудас 62).
- Өөрийн хөрөнгө 2014 оны тайлант үеийн байдлаар 464.9 сая ам.доллар (хуудас 62).
- Нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1%-д хүрлээ (хуудас 7).
- 2014 оны эхний хагас жилийн цэвэр мөнгө гүйлгээ нь -71.5 сая ам.доллар, 2013 оны мөн үзүүлэлттэй харьцуулхад -54.1 сая ам.доллар байна.Энэ нь өөрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүйд хүрснийг илтгэж байна (хуудас 64).
- Гар дээрх болон банкны бэлэн мөнгөний хэмжээ нь 2014 оны байдлаар нийт 17.5 сая ам.доллар (хуудас 64).
KPMG-гийн аудит хийсэн дүгнэлтээс харахад дараах байдлууд тодорхой болж байна.
-ММС нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 337 сая 900 мянган ам.долларын өртэй юм байна
-Энэ өрийн барьцаанд Energy Resources ХХК болон бусад охин компаниуд нь тавигдсан юм байна
-ММС хөрөнгийн зах зээлээс ахин санхүүжилт босгох бол жилийн 30% хүүтэй л мөнгө олдохоор байгаа компанид санхүүгийн ихээхэн эрсдэл тулгарсныг харуулж байна
-ММС-ийн нийт өрийн хэмжээ болон өөрийн хөрөнгийн харьцаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар 192.1% буюу ММС-д байгаа 1 долларт 2 долларын өр ногдож байна. Грек улсын өрийн харьцаа 175%-д хүрэхэд тус улсыг дампууруулсан гэдгээр баримжаалбал ММС аль хэдийнээ дампуурчээ
-Тавантолгойн ордын 4 хувийн нөөц дээр ажиллаад ийм хэмжээний өрөнд баригдуулсан компанид үлдсэн 96 хувийг хариуцуулах нь зөв үү? Шенхуа энержи компанийн удирдлага ХКН-ын Сахилга, хяналтын төв хорооны шалгалтад бүдэрч нүүрсний борлуулалт дээр их хэмжээний шамшигдуулалт гаргадаг, авлигад автсан зэрэг нь тогтоогдсон. Дампуурсан, авлигажсан хоёр Тавантолгойг өөд нь татах болов уу?
Б.Батзориг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ