Ууц тавих уу, өвчүү тавих уу? Аль нь зөв бэ?
Сайхан монгол оронд минь хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашладгийн билэгдлээр хаврын тэргүүн сар ойртож сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоног үлдлээ. Хэтэвчинд байгаа хэдэн цаасанд маань ээлтээг нь бодож хүчит шонхор гарлаа.
Хүчит шонхорын гаднаас эхлээд л идэш ууш үнэртэх нь монголчууд бидний махны хэрэглээ өндөртэйг бодогдуулна. Өчигдөрхөн манайд өрнөсөн ууц тавихуу үхрийн өвчүү тавих уу гэх маргаан санаанд орж инээд ч хүрэх шиг.
“Хүчит шонхор” захын хашаагаар ороход тэвшин дээр өрөн тавиастай хонины том, жижиг ууц, үхрийн өвчүүнээс их юм үгүй. Ууцны үнэ асуухад 160-360 мянган төгрөгийн хооронд өгнөө хэмээн нилээд зарагдаж байгаа бололтой үл тоосон маягаар хариулна. Харин багацархан ууц нь 120-140 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин аз болоход аав бид хоёрын нэгэн адил үхрийн өвчүү сонирхох хүн цөөнгүй байсан нь таатай санагдлаа. Захын хүмүүстэй ч яриа өдөв.
Засгийн газар хүртэл нэгүү хоёруу гээд санал асуулга явуулаад байхад захын хэдэн авгай нараас ууц нь зөвүү үхрийн өвчүү нь дээр үү гээд асуучихад юу нь буруудах вэ л гэж бодлоо. Харин тэдний хэлж байгаагаар сүүлийн үед хүмүүс үхрийн өвчүү их авдаг болсон байна. Ялангуяа энэ жил бүүр ч борлуулалт сайтай байгаа гэнэ.
Харьцангуй удаан хадгалах боломжтой, сар шинийн дараа идэхэдүхрийн мах удах тусмаа шимтэй байдаг зэрэг ньдавуу тал болж байна. Үнэ нь 80 -120 мянган төгрөгөнд эргэлдэж байна. За ингээд захын наймаачны үгээр ч ярьдаг болох нь.
Үхрийн өвчүү сонжтол манай идэшний үхрийнхтэй ч ойролцоо алтан дундаж байна. Юун түрүүнд хэмнэлт бодогдов. Аав руу ярьлаа… Хүрээд ир миний хүү. Идэшнийхээ үхрийн өвчүүг тавинаа гэж байна. Идшээ авахдаа өвчүүг нь зөв бодож авсан юм байх. Ээж тэргүүтэй эсэргүүцэгчид ч сая л ойлгожээ.
Аав хэлж :
Энэ жил үхрийнхээ өвчүү тавинаа. Цээж мах ёс төрд ч нийцнэ. Хадгалж идэхэд ч тохиромжтой. Холестерин багатай гэж хэлэхэд би мөнгө хэмнэнэ гэж хүч нэмлээ.
Тэгээд ч тал дүүрэн бэлчих хонин сүргээсээ хэдэн арван мянгаар нь сорчилж өрх бүр ууц тавих нь хир зөв бэ? Та юу гэж бодож байна. Ууц тавих уу, өвчүү тавих уу? Аль нь зүгээр вэ?
С.Есүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ