24 уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад оржээ

Улсын комисс бүрэн ашиглалтад орсон 24 уурхай, баяжуулах үйлдвэрийг хүлээн авчээ. Үүнд ил уурхай 19, баяжуулах үйлдвэр 4, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр 1 байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд шинээр 2687 ажлын байрны орон тоо бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 509 орчим тэрбум төгрөгт хүрсэн аж.

Өнгөрсөн онд нийт 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээс үлдсэн 21 нь санхүү, зах зээлийн болон дэд бүтэц зэрэг бусад шалтгааны улмаас ашиглалтад орж амжаагүй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ