Монголын банкны холбооны удирдлагууд солигдлоо
Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр "Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон ажиллахаар болжээ. Өмнөх хоёр жилд “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд удирдаж байсан юм.
Харин Дэд ерөнхийлөгчид “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг томилсон байна. Энэ албанд өмнө нь “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХААН банкны гүйцэтгэх захирал Норихико Като, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн нар байжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ