Дундговь аймагт 100 мянган мод тарина
"Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг санаачлагчид 2015 онд Дундговь аймагт тарих 100 мянган модныхоо санхүүжилтийг бүрдүүлэхээр тун завгүй ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 55 сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэсэн сургалт зохион байгуулсан юм.
Дээрх аяныг санаачлагчид 21 дүгээр зууны Монгол орон болон Монголчуудын тухай өгүүлсэн "Хөх тэнгэрийн орон" нэртэй номыг уйгаржин бичгээр хэвлэж, Өвөрмонголчуудад зориулан гаргахаар болжээ. Өвөрмонголын сэтгүүлч Удагийн санаачлагаар хийгдэж байгаа энэхүү номын борлуулалтын орлого нь цөлжилтийн эсрэг хийж байгаа дээрх аянд зориулагдах юм.
B5 хэмжээтэй 240 хуудастай "Хөх тэнгэрийн орон" номыг 12 дугаар сард багтаан хэвлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ ном нь өнөөгийн Монголчуудын тухай анхны гэж хэлж болох уйгаржин бичгийн бүтээл гэдгээрээ онцлог юм.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ