Нохой цагдаагийн алба хаагч болсны 70 жилийн ой тохиож байна
Хүний үнэнч анд нохой цагдаагийн алба хаагч болсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхлэснээс хойш ийнхүү 70 дахь жилдээ энэхүү албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа юм.
Тус алба ойгоо тэмдэглэж, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, үе үеийн ахмадууд, алба хаагч нарт баяр хүргэсэн аж. Энэ үеэр албаны нохой, морь сургалтын байрны нээлтийн ёслол, урлаг соёлын үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн, албаны нохойн үзүүлэх тоглолт, баярын хурал болжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ