МУ авлигаар дэлхийд 2-т орсон гэх мэдээлэл ташаа гэв

Монгол улс авлигын индексээр дэлхийд хоёрт орж байгаа гэх мэдээлэл ташаа болохыг "Транспрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас мэдэгдлээ. Тус байгууллагын нэрийг барьж ташаа мэдээлэл явуулж байгаад харамсаж байгаагаа байгууллагын зүгээс илэрхийлсэн юм. "Транспрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас энэ онд авлигын индексийн албан ёсны судалгааны дүнг зарлаагүй гэж байна. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус байгууллагын нэрийг дурдаж ташаа мэдээлэл тараасан гэж "Транспрэнси Интернэшнл Монгол" байгууллагын захирал Төр-Од хэллээ. Авлигын түвшний индекс нь дэлхийн улс орнуудын төрийн байгууллагуудын авлигын түвшнийг шинжлэн үнэлгээ хийдэг. Тухайн орнуудыг эрэмбэлэн зэрэглэл тогтоодог байна. АТИ нь олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас эрхлэн гаргасан авлигын талаарх судалгаа үнэлгээний нийлбэр гэж байгууллагын захирал Төр-Од мэдээллээ. АТИ нь дэлхий дахинаа авлигын талаарх хамгийн түгээмэл ашигладаг хэмжүүр индиктор юм байна. 2013 онд 107 орон хамрагдсанаас манай улс 83-т бичиндсэн нь өмнөх онуудтай харьцуулахад авлигын хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. "Транспрэнси Интернэшнл Монгол" байгууллага нь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага бүхий олон улсын эвсэл юм. Дэлхий даяар зуу гаруй үндэсний салбартай энэ байгуулагаөнгөрсөноны5 сараас монгол дахьалбан ёсны салбар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Б.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин