“Макс өргөө”-ийн хашаа нурж, нэг хүн гэмтлээ
2014 оны 1-р сарын 7-ны өдрийн 10.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэсэр сүмийн баруун талд байрлах “Макс Өргөө” ХХК-ийн “MAX Tower” барилга дээрээс төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг гарсан.
Тэгвэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад тус барилга дахин нэг хүний эрүүл мэндэд халдсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал өнөөдөр өглөө 14.00 цагийн үед “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын хашаа нурж. 50 орчим насны эрэгтэй хүнийг гэмтээсэн байна. Гэмтсэн иргэнг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ