Ерөнхий сайд 16 настнуудтай уулзана
16 настнуудадиргэний үнэмлэх гардуулах “Иргэний андгай өргөх ёслол”-ыгМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 12 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тэгэхээр ирэх ням гарагт шинээр томилогдсонЕрөнхий сайд Ч.Сайханбилэг иргэний үнэмлэхээ гардан авах 16 настнуудтайуулзахаар боллоо. “Иргэний андгай өргөх ёслол” Монгол бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр 15.00 цагт Төрийн ордны Их танхимд болох юм. Ёслолд энэ жил 16 нас хүрч буй 850 хүүхэд оролцоно. Өмнөх жилд 851 хүүхэд оролцож байсан юм.
“Иргэний андгай өргөх ёслол”-ыг Ерөнхий сайдЧ.Сайханбилэг МЗХ-нд ажиллаж байхдаа гардан зохион байгуулж байсан билээ.
Энэхүү ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шудрагаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ