Завханы байгаль хамгаалагчид яаманд зочлов

Завханы сумдын байгаль хамгаалагч 30 гаруй хүнУлаанбаатар хотод цугласны учир тэд Улс төр менежментийн академийн хөдөө, хотыг хосолсон “Байгаль орчны удирдлага” гурвансарын курсийг дүүргээд буцаж байгаа юм байна. Буцахын өмнө БОНХЯ-нд ирж бодлого, хэрэгжилттэй танилцан, орон нутагт байгаль хамгаалахад учирч буй саад бэрхшээлээ удирдлагуудад дуулгалаа. Тэдэнд тулгардаг нийтлэг бэрхшээл нь нэг байгаль хамгаалагчид ноогддог хамгаалах талбайн хэмжээ норматив хэмжээнээс давсан тухай байв.

Журмаар тогтоосон норматив хэмжээнд тохирсон байгаль хамгаалагчтай байна гэвэл Завхан аймагт 63 хүн ажиллах учиртай. Гэтэл өнөөдөр 40 байгаль хамгаалагчтай байгаа нь аймгийн төсвийн төлөвлөлттэй холбоотой аж. Түүнчлэн тэдний ажлын хувцас, бороохой, хийн буу, мотоцикль гээд багаж хэрэгсэл дутуу дулимаг байдаг байна.

Байгаль орчны ерөнхий хуулиар орон нутгийн засаг захиргааныудирдлага маш сайн төлөвлөн, байгаль хамгаалагчдийн орон тоо, ажлын хувцас, тонтог төхөөрөмжийгОрон нутгийг хөгжүүлэх сангаас гаргах учиртай. Төсвийн хүндрэл нэрээр төлөвлөхгүй орхих нь байгаль хамгаалагчдад ажлаа хийхэд нь саад болж байна.

Нөгөө талаар 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газраас баталсан “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих төлбөрийг төлөвлөх, зарцуулах журам”-ын дагуусум, аймгийн Засаг дарга нар орлогоо бүрдүүлэн, тодорхой хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхажилд зарцуулах эрхтэй болсон.

Тухайлбал, байгалийн нөөц ашигласны 30, ан амьтны нөөц ашигласны 50, ус, рашааны нөөц ашигласны 55, ТХГН-т газар ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагтаа эргүүлэн авна. Эндээс байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах орлогыг бүрдүүлэх боломж байна.

БОНХЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, ахлах мэргэжилтэн Б.Доржготов нар байгаль хамгаалагчидтай уулзах үеэр ярилцсан нэг чухал зүйл нь байгаль хамгаалагчид, сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг ирэх онд хийх тухай байв. Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Саран “Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт” сэдвээр тэдэнд мэдээлэл хийлээ гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин