"Цагдаагийн нээлттэй хаалганы өдөр"-ийг зохин байгууллаа
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын оюутны холбоо, Монголын үндэсний их сургууль хамтран "Цагдаагийн нээлттэй хаалганы өдөр" өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт нийслэлийн цагдаагийн 5 хэлтсийн албан хаагчид, Монголын үндэсний их сургуулийн удирдлага оюутнууд болон нийслэлийн цагдаагийн газрыг дэмжин ажилладаг хувь хүн албан байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөр цагдаагийн газрын явуулж буй үйл ажиллагаа, ажил мэргэжлийг суртчилан таниулах, оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнчлэн оюутанд тулгамдаж буй асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан юм.
Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран хэрэгжүүлсэн "Оюутан цагдаа хөтөлбөр"-т Монголын үндэсний их сургуулийн оюутнууд хамрагдсан бөгөөд "Оюутан цагдаа" бүлгэмийг өөрийн сургуульдаа байгуулж сургуулийнхаа орчны хэв журмыг сахиулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.
Түүнчлэн оюутан залуусыг иргэний үүргээ биелүүлж цагдаагийн газартай оюутны холбоо бүлгэмээр дамжуулж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс тус өдөрлөгийн үеэр онцлон хэлж байлаа.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ