Хугацаа нь дууссан бэлэн гоймон, цай зарж байжээ
ЭМБСХХ-ийн хүнсний чиглэл хариуцсан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран “Грийн сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах агуулах болон тус дүүргийн 08 дугаархороонд байрлах төв агуулахадхяналт, шалгалт хийжээ.
Тус компани нь хүнсний сүлжээнээс хадгалах хугацаа дууссан бэлэн гоймонг буцаан авч, төв агуулах дээрээ төвлөрүүлэн дууссан хадгалах хугацааг будаг шингэлэгчээр арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгадаг байна. Энэхүү хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаандгаргасан байна. Мөн гоймонгийн савлагаан дээр хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон дагалдуулан өгч байжээ.
Энэ нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1/Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна; 12 дугаар зүйлийн 12.7.1/ шошго худал мэдээлэл агуулсан;12.7.3/ өөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм. Тиймээс хугацаа дууссан “Mutton noodlesoup”,“Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон,“Solomon’s seal tea” нэрийн 154 хайрцаг, нийт 8021,0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийгхурааж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д устгуулахаар шилжүүлсэн байна.
Мөн хадгалах хугацааг засварлаж худалдаанд гаргасан “Mutton noodlesoup”, “Carryramen” бэлэн гоймон, “Solomon’s seal tea” дүрдэг цайг “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авахуулах албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Дээрх зөрчлийг үйлдсэн тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5760000 төгрөгийн шийтгэвэр ногдуулан,зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынЭдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ