ХӨСҮТ-д тэсрэх бөмбөг байна гэсэн дуудлага иржээ
Өнөөдөр өглөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 10.00 цагийн үед ХӨСҮТ-өөс дуудлага ирсэн байна. Дуудлагад "Халдвартын эмнэлгийн гуравдугаар давхарт тэсрэх бөмбөг тавьсан байна" гэсэн бөгөөд үүний дагуу цагдаагийн албан хаагчид болон тусгай албаныхан, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид яаралтай хэргийн газар очжээ.
Дуудлагын дагуу шалгалтаар эмнэлгийн гуравдугаар давхраас тэсрэх бөмбөг гэсэн бичигтэй хайрцаг олдсон хэдий ч энэ нь дотроо хог шахуу зүйлс олж аюулгүй болохыг нь тогтоосон байна.
Ингээд цагдаагийн ажилтнууд эмнэлэгт ийм хайрцаг тавьсан этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэгснээр олон нийтийн амгалан тайван байдлыг санаатайгаар алдагдуулсан хэмээн үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ