А.Мандахнаран: Бид Монголд анх удаа ОУ-ын стандартын дагуу өндөр нууцлал бүхий чиптэй картуудыг харилцагчиддаа хүргэх боломжтой болж байг?

Сүүлийн жилүүдэд, уламжлалт банкны системийг интернет сүлжээтэй уялдуулсан Цахим банкийг иргэд түгээмэл ашиглах болсон. Цахим банк нь ил тод мөртөө өргөн оролцоотой, завсрын өртөг багатай зэрэг олон давуу талтайг бид бүхэн мэднэ.Тэгвэл Монголын цахим банкны үйлчилгээний хөгжлийг тодорхойлж буй Төрийн банкны цахим үйлчилгээний талаар тус банкны Цахим банкны газрын захирал А.Мандахнарантай уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

-Сайн байн уу, Төрийн банкны цахим үйлчилгээний талаар яриагаа эхэлье,

Сайн байна уу, Манай банкны харилцагч салбарт ирэхгүйгээр бүх төрлийн Карт, Интернэт банк, Смарт банк, Мобайл банк, Мессэж банк, Мессэж мэдээ, Хувийн дугаар үйлчилгээ, Хэрэглээний төлбөр төлөх Биллингийн цогц үйлчилгээ, Цахим төгрөг үйлчилгээ, ТВ банк үйлчилгээ, Онлайн зээл, Онлайн данс нээх зэрэг цахимбүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтойгоос гаднаэдгээр үйлчилгээг Улаанбаатар хот дахь 60 салбарт төлбөргүй WiFi үйлчилгээг ашиглан авах боломжоор хангаад байна.

Мөн Харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагыг үндэслэн интернэт банкны цахим үйлчилгээнд өөрийгөө бүртгүүлэх, Карт захиалах, Маргаантай гүйлгээний хүсэлт өгөх, Онлайн хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой байхаар нэмэлт хөгжүүлэлтийг хийж, гадаад гуйвуулгын хэсгүүдэд шинэчлэлт хийлээ. Мөн энэ оны 11 дүгээр сараас эхлэн НДЕГ-тай хамтран сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, лавлагаа, үйлчилгээний хураамжийг Төрийн банкны интернэт банкаар шууд төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

-Сүүлийн үед Төрийн банкны олон улсын картын талаарх мэдээ хэвлэл мэдээллээр их гарч байгаа, энэ талаар ярьж болох уу?

Тиймээ, бид үйлчилгээгээ харилцагчдад улам ойртуулахзорилгоор АТМ-ын тоогоо 265 картаар үйлчлэгч байгууллагаа1500 гаруй болгон нэмэгдүүлсэний зэрэгцээ Дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Visa- Worldwide-н үндсэн гишүүн, Азид хамгийн өргөн сүлжээ бүхий UPI байгууллагын үндсэн гишүүн, хамгийн сонгодог картын үйлчилгээтэй Япон Улсын JCBI картын үндсэн гишүүн тус тус болж, картын бизнесээ ихээхэн өргөжүүллээ. Ингэснээр бид Монголд анх удаа ОУ-н стандартын дагуу өндөр нууцлал бүхий чиптэй картуудыгхарилцагчиддаа хүргэх боломжтой болж байгаа юм.

- Төрийн банкнаас харилцагчиддаа олон төрлийн карт санал болгож байгаа нь сайн боловч түүнийг дагаад гарах эрсдэлээс хэрхэн хамгаалж байна вэ?

Бид энэ үйлчилгээг хамгийн гол нь эрсдэлгүй хүргэхзорилгоор картын системдээ 2013-2014 онд Луйврын гүйлгээг илрүүлэх, хянах иж бүрэн программыг нэвтрүүлээд байна. Цаашид тус программын хяналтын үйл ажиллагааг сайжруулах, карт эзэмшигч нараа эрсдэлээс хамгаалах ажлыг шат дараалалтайгаар гүйцэтгэхээр ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

- Танай банкны Цахим үйлчилгээний бусдаас ялгагдах онцлог юу вэ?

Манай банк нь Хувийн дугаар үйлчилгээ, АТМ-ээс картгүйгээр мөнгө авах цахим төгрөг үйлчилгээ, Юнивишн-ТВ банк үйлчилгээ, Интернэт банкаараа дамжуулан Онлайн хадгаламж барьцаалсан зээл авах, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, лавлагаа, хураамжаа интернэт банк ашиглан төлөх зэрэг үйлчилгээнүүдийг бусдаас түрүүлж нэвтрүүлснээрээ онцлог давуу талтай.

Түүнээс гадна, орон сууцны хэрэглээний төлбөрүүд болох цахилгаан, дулаан, СӨХ, конторын төлбөрийг төлөх Биллингийн цогц үйлчилгээний хамгийн өргөн сүлжээтэйбаэнэ нь мөн л манай цахим банкны үйлчилгээгээр дамжин төлөх боломжийг олгож байгаа юм.

- Улаанбаатар хотын айл өрхүүдийн ихэнх нь Төрийн банкаар дамжуулан хэрэглээнийтөлбөрөө төлдөг. Одоогоор хичнээн байгууллагатай хамтран ажилладаг вэ?

Өнөөгийн байдлаар орон сууцны контор, СӨХ, Цахилгаан, Кабель, Суурин утас, Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын 90 гаруй хувь буюу 850 гаруй биллер байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ нь манай банкны биллингийн систем өндөр түвшинд хөгжсөн, харилцагчид хэрэглээний бүх төлбөрөө нэг цэгт төвлөрүүлэн төлөх боломж олгож байгаа, айл өрхүүдэд биллингийн цогц үйлчилгээг санал болгон ажиллаж байгаатай холбоотой юм. Мөн биллер байгууллагуудын зардал, цаг хугацааг хэмнэсэн тэдгээрт зориулж “Онлайн биллер”-ийн програмыг санал болгон ажиллаж байна.

-Сая тантай уулзахаар Төрийн банкинд орж ирэхэд олон төрлийн компьютер, смарт утсаар тоноглосон “Showroom” гэсэн хаягтай өрөө байсан. Тэр ямар зориулалттай өрөө вэ?

Харилцагчдыгцахим банкны үйлчилгээтэй биечлэн танилцуулах, хэрэглэгчиддээ илүү ойртуулах зорилгоор шинэлэг техник технологи, загвар дизайныг хослуулсан цахим үйлчилгээний showroom-г Төв байрныхаа 1 дүгээр давхарт нээсэн. Энэтанхимд та банкны бүх төрлийн цахим үйлчилгээг авч болно гэсэн үг. Түүнээс гадна, цахим банкны хэрэглэгч болохоор хүсч буй харилцагчдын хувьд уг үйлчилгээг хэрхэн яаж ашиглах талаар бодитоор нь цахим төхөөрөмжүүд дээр харах, өөрөө тестэлж үзэх боломжтой.

- Төрийн банкнаас цаашид Цахим бүтээгдэхүүн үйлчилгээндээ хийхээр төлөвлөж буйажлуудын талаар?

Тун удахгүй ухаалаг гар утсанд суурилсан мобайл ПОС үйлчилгээг харилцагчиддаа хүргэхэд бэлэн болоод байна. Бид та бүхэндцаг хугацаа, зардал хэмнэсэн олон шинэ цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээс гаднабэлэн бус төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, түргэн шуурхай, найдвартай, цогц үйлчилгээг хүргэх нь бидний эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

-Танд амжилт хүсье,

Сэтгүүлч Б.Жаргалтуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин