Хийлч Ч.Дэлгэрцэцэг хөгжмийн сургуультай болжээ

Монголын урдаа барьдаг шилдэг хийлчдийн нэг хийлч Ч.Дэлгэрцэцэг “Degi"s Music School” нэртэй хувийн хөгжмийн сургуулиа нээжээ.

Тус хөгжмийн сургууль нь төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитарын сургалтуудыг явуулж эхлээд байгаа аж. Гитарын сургалтыг “Шар айраг” хамтлагийн дуучин Буянаа, төгөлдөр хуурын сургалтыг ХБК-д 32 жил багшилсан Эрдэнэцэцэг зааж, харин хийлийн сургалтыг өөрөө удирдан явуулах гэнэ.

Хийлч бүсгүй “Degi"s Music School”-ийнхаа тухай “Энэ бол зөвхөн эхлэл. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн томоохон сургууль болсон ирээдүйг нь би харж, төлөвлөж байгаа” гэж хэмээн ярьжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин