16 мянга гаруй өрхөд шинээр зуух тараахаар төлөвлөжээ

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд утаагүй, сайжруулсан зуухыг хөнгөлттэй үнээр худалдах болсон билээ. Энэ жил албаныхан нийт 16000 гаруй өрхөд шинээр зуух тараахаар төлөвлөжээ.

Нийслэлийн утааг багасгах зорилгоор хийгдэж байгаа ажлуудын нөлөөтэйгөөр Улаанбаатар хотын 2014 оны хүйтний улирлын агаар дахь хүхэрлэг хий 2011 оныхоос 40 хувиар, азотын давхар исэл 7,5 хувиар, том ширхэгт тоосонцор 33 хувиар, нарийн ширхэгт тоосонцор 28 хувиар тус тус буурсан мэдээллийг Нийслэлийн Агаарын Чанарын албанаас өгч байна.

Утаагүй зуухыг нийслэлийн зургаан дүүргийн 25-35 хороогоор дамжуулан түгээх юм. Өнгөрсөн хугацаанд хотын төв орчмын гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан зуухаар 100 хувь хангасан бөгөөд энэ удаад хамрагдах өрхүүд ихэвчлэн нийслэлээс алслагдсан, хотын захад амьдарч буй өрхүүд аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин