ОХУ-ын хурандаа нар сургалт зохион байгуулжээ

Оросын Холбооны Улсын мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албанаас "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгуулж суралцагчид сертификатаа гардан авлаа.
Сургалтыг ОХУ-ын мансууруулах бодисыг хянах Холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтийн 2-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А Зарубин, 1-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей, Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн 3-р тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкин нар мэргэжлийн сургалт явуулсан юм.

Алба хаагч нарт "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх аргачлал", " Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заалаа.

Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагч нар оролцсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин