Сайжруулсан зуухны дэвшилтэт хувилбар гараагүй

Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөр 2011- 2012 онд нийслэлийн гэр хороололд 97.8 мянга орчим зуух тараасан. Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл 45 мянган зуух тараах төслийг 2012 оноос хэрэгжүүлсэн. 2013-2014 оны галлагааны улиралд 29707 зуух тараасан. Энэ өвөл энэ төсөл үргэлжлэн хэрэгжиж үлдсэн 15 мянган зуухыг тараана.

Энэ онд төсөвлөсөн 20.26 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух авсан иргэдэд тотаци олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг санхүүжүүлэх, нүүрс шатаадаг халаалтын зуухнуудыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэт ачаалалтай дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх, хийн түлшний хэрэглээг нэмэх зорилгоор агуулахын багтаамж нэмэгдүүлэх зэрэг олон томоохон ажлуудыг санхүүжүүлж байна.

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл болон “Цэвэр агаарын сан"-гаас иргэдэд олгож байсан татаасын хэмжээ энэ жилийн хувьд буурсан аж. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны VI тогтоолоор иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цааш нь дамлан худалдаалахыг зогсоох үүднээс олгож байсан тотацийн хэмжээг нэг зууханд 256 мянган төгрөг болгож бууруулсан байна. Ийнхүү цаашид тотаци байхгүй болох хэлбэр рүү шилжиж байна.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын чанарын ухаалаг хяналтын систем байгуулахаар Үндэсний хорооны ажлын алба тендер зарлан гүйцэтгэгчийг сонгож ажиллуулжээ. Харин “Цэвэр агаарын сан"-гийн хувьд 327.5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн юм. Энэхүүсистемийн нээлтийг өнөөдөр хийхээр боллоо.

Дашрамд дуулгахад, гэр хорооллын нэг өрх сайжруулсан зуухыг өмнөх жилд нь авсан тохиолдолд дахиж авах ёсгүй. Гэтэл энэ жил сайжруулсан зуухны дэвшилтэт хувилбар гарсан тул заавал авах ёстой гэсэн яриа иргэдийн дунд гарчээ. Энэ нь үндэслэлгүй яриа гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж байгаа юм.

Тиймээс дээрх асуудлаар болон төслийн зуухыг шагийн үнээр худалдаалж байгаа асуудал гарвал хууль хяналтын байгууллагад хандах хэрэгтэй. Мөн “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 318124 дугаарын утас руу мэдэгдэх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин