140 өрхийн эмнэлэг анхан шатны үзлэг оношлогоо хийх аппараттай болно
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ынРуйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,эрүүл мэндийн хөтөлбөрийнгурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бин, Монгол дахь Руйсана корпорацийн ерөнхийлөгч Ким Жунш Бүн болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд гэрээ 3 жилийн хугацаатай хэрэгжих юм.
Санамж бичгийн хүрээнд нийслэлийн 140 өрхийн эмнэлэгт БНСУ-ын Руйсанса корпорацийн буцалтгүй тусламжаар анхан шатны үзлэг оношлогоо хийх аппарат болон дагалдах хэрэгслийг олгохоор боллоо. Энэхүү төхөөрөмж нь шээсний шинжилгээний хариуг10 гаруй үзүүлэлтээр багцалж гаргадаг бөгөөд цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлснээр өвчнийг эрт үед ньилрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжоор хангах юм гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ