ЕБС–ийн эмч нар сургалтанд хамрагдлаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НБСГ-тайхамтран “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан “Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх” шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд АШУҮИС–ийн багш нар уригдан ирж хичээл заасан бөгөөд нийслэлийн 119 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын 180 цэцэрлэгийн аргазүйчид хамрагдсан байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин ихсэх болсон. Түүнчлэн хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаагаар 5-6 насны хүүхдийн шүдний цоорох өвчний тархалт 89 хувь байдаг байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ