Өвөрхангай аймагт шинэ цэцэрлэг нээгдлээ
Өвөрхангай аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх тухай зорилт тусгагдсан бөгөөд үүний хүрээнд Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ.
Тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, хүүхэд багачууд, эцэг, эхийн төлөөллүүд оролцсон юм.
Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд өнөөдрөөс эхэлж шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн гэртээ хүүхдээ харж байсан эцэг, эхчүүдийн хувьд ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ