1990 оны өлсгөлөнг "72 цаг" үзүүлнэ

1990 оныАрдчилсан хувьсгал,мөн оны гуравдугаар сарын 7-9 ндболсон өлсгөлөн тэмцэл, энэ өлсгөлөнд түүчээлэн оролцсон хүмүүсийн тухай өгүүлэх “72 цаг” баримтат кино тун дахгүй дэлгэцнээ гарах гэж байна.

“72 цаг” кино олны хүртээл болохын учир нь сэтгүүлч Г.Золжаргал тухайн үед болсон үйл явдлын талаар тодруулахыг олон жил хүсэж байсан гэнэ. Тэр үед хүмүүс яагаад өлсгөлөнд оролцож байсныг олон нийтэд үзүүлэхийг зорьжээ.

Ийнхүү Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийн бичсэн “Дэнчин” номоос сэдэвлэсэн тус бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Д.Батбилэг нь тухайн үед буюу 1990 оны гуравдугаар сарын 7-нд эхэлсэн Их өлсгөлөнд оролцож байсан хүн. Кинонд түүний тухай болон түүнтэй хамт өлсгөлөнг эхлүүлсэн 4 хүний тухай өгүүлэх юм байна.

Энэхүү дэлгэцийн уран бүтээлд "4 К КМС", “Time code”, “Zoljargal and son” студи хамтран ажиллажээ.

“72 цаг” баримтат киноны нээлтийг 12-р сарын 28-нд хийхээр товлосон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин