Цахим сурах бичиг хэрэглээнд нэвтэрнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам салбартаа “Боловсролын нэгдсэн мэдээллийн систем”-ийг анх удаа нэвтрүүлж байна. Энэ системээр дамжуулан яам, сургууль, багш, эцэг эх, сурагчид өөрт хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авна. Үүнээс гадна энэ технологи хүмүүсийг сургуулийн эргэн тойрон дахь мэдээллээр хангаад зогсохгүй боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор мультимедиа сурах бичиг, гарын авлага, сургалтын материалуудыг дотроо багтаажээ. Иймд ирэх хавар ашиглалтад бүрэн орох мэдээллийн системийн үр дүнд багш, эцэг эх, сурагчид цахим сурах бичгүүдийг өдөр тутам хэрэглэх боломж бүрдлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин