Тахарын ерөнхий газарт 10 машиныг шилжүүлэн өглөө

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 07 дугаар сард Тахарын албаны тухай хуулийг баталж, улмаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар байгуулагдсан.

Тахарын алба ньшүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныгэрэн сурвалжлах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дээрх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх тал дээронцгой анхаарч ажиллаж байна.

Ялангуяашүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх,яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаа нь тусгай тоноглогдсон, аюулгүй байдлыг хангасан, тээврийн хэрэгслээр гүйцэтгэх нь шаардлагатай.

Энэ ажлын хүрээнд Хууль зүйн яамны санаачилга, хууль сахиулах бусад байгууллага, ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтын ажиллагааны үр дүнд тусгай тоноглогдсон 10 автомашиныг хүлээн авч байна.

Эдгээр автомашин нь нийслэл болонорон нутгийн Тойргийн тахарын албаны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хүнийэрх, эрх чөлөөг дээдлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах төрийн үйлчилгээнд томоохон дэвшил гарах юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин