Хүний аминд хүрсэн улаан чулууг хилээр гаргахгүй байхыг шаардлаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 2014 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд улаан хас чулууг түүж байгаль сүйтгэх хэрэг их гарч байна. Энэ үеэр нэг хүн нас барж хоёр хүн дарагджээ. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сараас эргүүл, хамгаалалт гарган ажиллаж байгаа ч хүчрэхгүй байна гэж холбогдох байгууллагууд мэдээлж байна. Иймээс өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус үйлдлийг дэмждэг иргэдийг тагнуул, цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай болжээ. Эргүүл, хамгаалалтын хэсэг өнгөрсөн хугацаанд 400 мотоцикл, 20 гаруй машин хураан саатуулсан боловч эдийн засгийн хямралтай байдал хэмээн буцаан олгожээ. Өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг хилээр гаргахгүй байх талаар МХЕГ-аас гаалийн байгууллагад шаардлага хүргүүлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин