НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг баривчлан саатуулжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг өнгөрсөн даваа гаригт ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Түүнийг Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулганы хамт саатуулсан байна.

Тэднийг Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Д.Баярсайхан нь дүү нарынхаа нэр дээр олон тооны компани байгуулж, халамжийн мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин